Шууд Chart

Эрт ургацын нарийн ногоо худалдаанд гарч эхэллээ

2023-07-06 12:49:34

Хүлэмжийн 10-аад төрлийн эрт ургацын нарийн ногоо шинээрээ хэрэглэгчдэд хүрч эхэллээ.

Нийслэлд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хоршоод өчигдөр Ялалтын талбайд эрт ургацын ногооныхоо дээжээс худалдаалж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Салбар яамнаас хүнсний ногоочдоо дэмжиж дараах дэмжлэгийг үзүүлж байна. 

  • Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 417 иргэн аж ахуйн нэгжид 13.9 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. 
  • Хүлэмжийн аж ахуй байгуулахад 7 иргэн аж ахуйн нэгжид 4.76 тэрбум төгрөг, зоорины аж ахуй байгуулахад 13 аж ахуйн нэгжид 6.91 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгож хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүллээ. 
  • Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор 13 нэр төрлийн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олголоо. 
  • 690 иргэн, аж ахуйн нэгжийн зах зээлд борлуулсан 30.7 мянган тонн 10 нэр төрлийн хүнсний ногоонд 3.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд урамшуулал олгох үйл ажиллагаа цахим системээр тасралтгүй үргэлжилж байна.  
  • Тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн  50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний татаасыг ногоочдод олгоход зориулан 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн хүсэлтийг цахимаар хүлээн авч ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


Эрт ургацын нарийн ногоо худалдаанд гарч эхэллээ   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй