Үерийн голомтод ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад зориулсан зөвлөмж
-Хувийн иж бүрдэл хамгаалах хувцасыг бүрэн өмсөх( комбинзон, усны гутал, нүдний шил, бээлий, малгай, амны хаалт…гм)
-Голомтод ажилласны дараа хамгаалах хувцасны бохирдсон хэсэгт аль болох үрэхгүйгээр бээлийтэй гараар гадагш нь хуйлах маягаар тайлан бохирын уутанд хийх.
-Голомтод ажилласны дараа гарыг сайтар угаан спиртэн суурьтай уусмалаар халдваргүйтгэх.
-Ажиллах хугацаандаа гар, арьс салстаа гэмтээхгүй байх, гэмтсэн тохиолдолд эмчид яаралтай хандах.
-Ажлын үеэр аль болох тамхи татахгүй, бохирдсон гарыг ам, хамар, арьс салстад хүргэхгүй байх.
- Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч, нойтон салфетик хэрэглэх.
-Гэртээ оронгуутаа гутлын улыг 1%-ийн хлорамин, хлор агуулсан уусмалаар норгосон алчуурт арчин тайлж, гэрийн шаахай өмсөх.
-Гадуур хувцсыг гадаа нар салхинд тавих, угааж индүүдэх.
-Илчлэг сайтай витаминлэг хоол, хүнс хэрэглэх.
-Ажил, амралтын дэглэмийг зохицуулж, хэт ядрахгүй байхыг зөвлөж байна.
| Үерийн голомтод ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад зориулсан зөвлөмж | ||
| Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.