Шууд Chart

“Стандарт” нийтлэл нэвтрүүлэг, бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

2023-07-06 19:19:36

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдын дунд “Стандарт” нийтлэл нэвтрүүлэг, бичлэгийн уралдааныг зарласан.

Тэгвэл өнөөдөр дүнгээ танилцуулж, шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардууллаа.

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр хэлэхдээ: “Энэхүү уралдаанаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх төрлийн стандартыг мэдээлэх, түгээх, мэдлэг, ойлголтыг өгөх, стандартын хэм хэмжээ, зориулалт, ач холбогдлыг олон нийтэд таниулах, үйл ажиллагаандаа стандартыг хэрэгжүүлж эерэг өөрчлөлтүүдийг бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагуудыг алдаршуулах зорилготой.

Нийт 150 бүтээл ирүүлснээс Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэг 30 бүтээлийг шигшиж, эдгээрээс уралдааны болзлын дагуу 13 бүтээлийг шалгарууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дундаа сэтгүүлчид өргөн цар хүрээтэйгээр идэвхитэй оролцсонд баяртай байна” хэмээн хэллээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Шалгаруулалт хийхдээ стандартын ойлголтыг уншигчдад зөв, өгөөжтэй хүрэх талаас нь  өнцгөө хэрхэн сонгосон болон стандарт амьдралын бүх салбарт буй, эрүүл, зөв, сайн сайхан, аюулгүй амьдралын баталгаа бол стандарт гэдгийг түлхүү харуулсан, стандартыг бодит жишээнд суурилан тайлбарласан бүтээлүүдийг илүү анхаарсан. Мөн Радиогийн бүтээл цөөхөн ирсэн харин сайтуудаас олон бүтээл ирүүлсэн. Ингээд радиогийн тэргүүн байрыг номинацийг идэвхитэй оролцсон 5 сэтгүүлчийг шалгаруулах санал оруулснаар дэмжигдэж өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Мөн Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газрын хамт олонд Сэтгүүлчдийг дэмжиж, урам зориг өгч, мөнгөн шагнал болох нийт 30 сая төгрөгийн сан гарган, шагнаж урамшуулсанд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн хэллээ.

Ингээд шагналын эзэн болсон сэтггүүлчдийн бүтээлийг танилцуулж байна.

  1. Телевизийн нэвтрүүлэг ба видео контент

Тэргүүн байр: Сэтгүүлч Х.Досан, найруулагч Д.Ганчимэг/ МҮОНРТ/  Олон нийтийн цаг-цуврал нэвтрүүлгүүд  “Хүнсний бүтээгдэхүүний шошгоны стандарт”, “ЕБС-ийн  орчны аюулгүй байдал”, “Барилгын стандарт норм,орчны аюулгүй байдал”

Дэд байр: Д.Дарамбазар /Polit.mn/ сайт “Хогоо ангилаж, мөнгөө хэмнэе” асуудал дэвшүүлсэн видео нэвтрүүлэг

Тусгай байр: Б.Батцэцэг / NTV / Тэгээс тэг нэвтрүүлэг 

  1. Хэвлэмэл ба цахим нийтлэл

Тэргүүн байр: П.Хашчулуун/ Өдрийн сонин/  “Стандарт бол амьд явах баталгаа”...  нийтлэл

      Дэд байр: Г.Сонинбаяр /Focusnews.mn/ “Дэлхийн хэлээр аз жаргал гэж бичье” нийтлэл. 

Тусгай байр: Д.Мягмаржаргал / Өнөөдөр сонин/ “Стандартаа зарах биш таниулан сурталчилъя”  нийтлэл

  1. Радиогийн бүтээл

Тэргүүн байр: Радиогоос тэргүүн байрын шаардлага хангах бүтээл ирээгүй. Иймд Уралдааныг зохион байгуулагчид олон оролцогчидтой сайт болон бусад сэтгүүлчдийн бүтээлээс тавыг нь шалгаруулан энэ төрөлд шагнаж урамшуулахаар болсон болно.

Дэд байр:  Г.Ариунчулуун /Дэлхийн монголчуудын MGL радио/ “Амьдрал юун дээр тогтдог вэ? Алтан стандарт дээр шүү дээ”

Гуравдугаар байр: Л.Батцэцэг /Дэлхийн монголчуудын MGL радио/ “Үдийн хоолны стандарт “

  1. Тусгай байрын – 5 бүтээл
  1. Н.Элбэгжаргал /Erennews.mn/ “Сурагчдын дотуур байрны бясаа зуун дамнан амьдарсаар байна” нийтлэл. 
  2. С.Ичинхорлоо /Uzeg.info/ “Хүүхдийнхээ ирээдүйг түгжсэн Монгол маягийн стандарт Үндсэн хуулийн дархлаатай хохирогч”
  3. Н.Уранзаяа /Newslife.mn/ “Стандартыг хамгаалагчид байгаарай”
  4. З.Батхуяг /Улстөрч .мн/ “Стандарт бус явган хүний зам дээр 70 настай эмээ бэртчихлээ. Одоо стандарт тогтооё. Хамтдаа”
  5. М.Балжинням /Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХ Албаны сэтгүүлч/ “Хүнээ бодох нь буюу хүний нөөцийн стандарт хэрэгжүүлэхийн учир”

Эх сурвалж: МСНЭ


“Стандарт” нийтлэл нэвтрүүлэг, бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй