Шууд Chart

"УБТЗ" ХНН: Үнэгт-Түнх хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна

2023-07-06 21:09:08

Ойрын өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийг хамарч орсон усархаг борооны улмаас 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр  Үнэгт-Түнх хоорондын замын 255-р км-ийн 3-р зуутад байрлах Тарнийн голын гүүрийн тулгуур шанаа үерийн усанд угаагдаж  хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл үүссэн тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, гүүрийн тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж эхлээд байна.

Үер усны улмаас үүссэн нөхцөл байдлын улмаас Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271-р галт тэргийг Түнх зөрлөгт, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэргийг Зүүнхараа өртөөнд түр барьж зогсоогоод байна. Гүүрийг яаралтай сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.



                         

Эх сурвалж:  “Улаанбаатар төмөр зам” ХНН


"УБТЗ" ХНН: Үнэгт-Түнх хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй