Сэлбэ голын зүүн талаар хальж байсныг зогсоолоо. Одоо далан хүчитгэх ажил үргэлжилж байна.
Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр 1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, өнөөдөр 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрсэн. Энэ байршилд Нийслэлийн онцгой комиссын алба хаагчид машин механизмтай ажиллаж даланг хүчитгэж байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.
| Сэлбэ голын зүүн талаар хальж байсныг зогсоолоо | ||
| Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.