“Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдаж буй үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны явцтай Урлаг, соёлын салбар хорооны баг танилцлаа.
Тус үзлэгийн үеэр Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд, Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын хорооны дарга М.Батбаяр нар хүрэлцэн ирж, санал солилцлоо.
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн бэлтгэл ажил хангагдахад хүндрэлтэй байгаа хэдий ч одоогийн байдлаар бэлтгэл ажлын үйл явц 90 хувьтай явагдаж байна. Дашрамд дурдахад энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны бүхий л шатанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан ажиллаж, гэнэтийн эрсдэлийг тооцон уран бүтээлчдийг даатгалд хамруулж ажиллаж байна.
| Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын дотоод үзлэг хийгдлээ | ||
| Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.