Шууд Chart

БОАЖЯ болон холбогдох харьяа газруудтай хамтарсан шуурхай штаб ажиллаж байна

2023-07-07 11:26:48

Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.
 
Ус судлалын Тэрэлж-Тэрэлж гол буюу Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч үерийн түвшин 45 см давсан байдалтай байна. Туул-Улаанбаатар харуулаар өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна.
 
Ус судлалын Тэрэлж-Тэрэлж харуулын өмнөх өдрийн 20 цагийн мэдээгээр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин дахин нэмэгдэж хандлагатай байна. Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа1 хоног буюу 24 цаг орчим.
 
Авар арга хэмжээ:
 
-Найдвартай холбооны хэрэгсэлтэй эргүүлүүд Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд гаргах, тухайлбал Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд гаргаж үерийн байдлыг богино давтамжтай мэдээлэх;
-Туул дагуух үерийн хамгаалалтын далангийн нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх , авах;
-Мөн хамгаалалтын далангүй урсгалын дээд чиглэлийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай байх (эргээс хальсан үерийн ус далангийн гадуур орж ирж болзошгүй байдалд бэлтгэл хангах;
-Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


БОАЖЯ болон холбогдох харьяа газруудтай хамтарсан шуурхай штаб ажиллаж байна  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй