Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эд, эдлэл, идээ ундаа олдоно

2023-07-10 06:43:41

Аргын тооллын 2023 оны долоодугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын 23. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр.

Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм, дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эд, эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эд, эдлэл, идээ ундаа олдоно  
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй