Шууд Chart

Үерийн дараах цэвэрлэгээг эхлүүллээ

2023-07-08 08:37:05

Үерийн дараах цэвэрлэгээний ажлыг өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 8-ны өглөө 08 цагаас эхлүүллээ.

Цэвэрлэгээ хийхэд бэлэн 18 байршил байгааг хотын захиргаанаас өчигдөр орой мэдээлсэн. 

Хотын хэмжээнд үерийн дараах цэвэрлэгээ орох шаардлагатай нийт 32 байршил байна. Эдгээр байршилд эхний ариутгалын ажлыг өчигдрөөс эхлүүлсэн юм.

Ус хальсан, үер буусан байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нэн даруй хийнэ.

Тодруулбал, төвийн зургаан дүүргийн үерт өртсөн байршилд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид ажиллана.

Нэмэлтээр хүн хүч шаардлагатай тул олон нийт, оршин суугчдыг нэгдэхийг уриалж байна. 


Үерийн дараах цэвэрлэгээг эхлүүллээ   
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй