Шууд Chart

Зүүнхараагийн 136 метр урт төмөр бетон гүүр суулт өгсөн тул зорчих хөдөлгөөнийг зогсоолоо

2023-07-08 13:17:32

Сэлэнгэ аймгийн Мандал сумын / Зүүнхараа/ 136 метр урт төмөр бетон гүүр суулт өгч дам нуруу гулзайсан тул зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Тус гүүрийн эвдрэл гэмтэл болон засвар үйлчилгээг тухайн орон нутаг хариуцдаг хэдий ч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын инженер, техник болон авто зам засвар арчлалтын байгууллага хамтран шуурхай ажиллах чиглэл өгөөд байна.

Энэ чиглэлд зорчихдоо гүүрэн гарц хаалттай гэдгийг тооцоолно уу гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 


Зүүнхараагийн 136 метр урт төмөр бетон гүүр суулт өгсөн тул зорчих хөдөлгөөнийг зогсоолоо   
Үзсэн: 3290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-08 20:01
ТУЛГУУРУУДЫГ МУУ ХИЙЖЭЭ. "ХАРАА" ЯАВ Л ГЭЖ! ГЭЭД ХУЛИДАЖ. ХАРААД БАГА ХЭНТИЙН БАРУУН БИЕЭС ЭХ АВСАН БҮХ ГОЛ ЦУТГАЖ БАЙГААШ ДЭЭ...

Бидэнтэй нэгдээрэй