Шууд Chart

“Оюу Толгой” ХХК-иас 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2023-07-08 16:43:45

Нийслэлийн хэмжээнд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан “Оюу Толгой” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

“Оюу Толгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал харицсан ерөнхий менежер Фил Абрахам, Аюулгүй байдал болон онцгой байдлын удирдлагын хэлтсийн менежер Б.Цэрэндорж нар ОБЕГ-ын дэд дарга, бригалын генерал Б.Ууганбаярт хүлээлгэн өгсөн юм.

Энэ хүрээнд цагт 3600 тн ус сорох помп хоёр ширхэг, цагт 72 тн усыг 100 метрийн зайд зайлуулах хүчин чадал бүхий зургаан ширхэг помп, гэрэлтүүлэг зэрэг 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


“Оюу Толгой” ХХК-иас 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй