Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энх саран" сувиллын газар болон түүний ойр орчимд байрлах айл өрхүүд усанд автсан.
Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс болон холбогдох байгууллагын алба хаагчид зохион байгуулж байна.
Нисдэг тэргээр тандалт хийж, нэг иргэнийг аврах ажиллагааг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 180 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн, тандалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дүүргийн Онцгой комиссын болон чиг үүргийн 100 гаруй ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.


Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ
| Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгууллаа | ||
| Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.