Шууд Chart

Төрийн хүндэтгэлийн тоглолтын дотоод хяналтын үзлэг хийгдлээ

2023-07-09 08:58:40

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтын явцтай Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан болон Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын салбар хорооныхон танилцлаа.
 
Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд энэхүү тоглолт нь “Эх орон” сэдвийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийг илтгэсэн найруулгатайгаараа онцлог болж байгаа билээ. Хүндэтгэлийн тоглолт 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөнд, 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тус тус болно.

Төрийн хүндэтгэлийн тоглолтын дотоод хяналтын үзлэг хийгдлээ  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй