Шууд Chart

Баяр наадмын хүчит бөхийн хоёрын даваа эхэллээ

2023-07-11 16:47:29

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёрын даваа эхэллээ. Энэ жилийн баяр наадмын хоёрын даваанд Улсын аварга цолтон 6, Улсын арслан цолтон 6, Улсын гарьд цолтон 7, Улсын заан цолтон 13, Улсын харцага цолтон 18, Улсын начин цолтой 50 бөх зодоглож байна.

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд оноолт таарсан байдлыг танилцуулбал:

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр - сумын начин М.Даваадорж

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь - сумын заан О.Хангал

Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - сумын заан Б.Тэмүүлэн

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр - сумын заан Б.Нямбаяр

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат - сумын заан А.Одгэрэл

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай - сумын заан С.Бат-Өлзий

Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ - аймгийн начин М.Баасанцэнд

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - аймгийн начин О.Зундуй

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат,  Улсын арслан Д.Ганхуяг - аймгийн начин Ч.Ренчиндаваа

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын арслан Х.Мөнхбаатар - аймгийн начин Б.Баясгалантөр

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - аймгийн начин Ц.Пүрэвбаатар

Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва - аймгийн начин Б.Бат-Эрдэнэ

Завхан аймгийн Нөмрөг сумын харьят, Улсын гарьд М.Баяржавхлан - аймгийн начин А.Батхүү

Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын гарьд Д.Рагчаа - аймгийн начин Ц.Билэгжаргал

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба - аймгийн начин Б.Мөнхтулга

Увс аймгийн Улаагом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших - аймгийн начин Т.Ганзаяа

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч - аймгийн Д.Нарангарав

Завхан аймгийн Идэр сумын харьяат, Ш.Жаргалсайхан - аймгийн начин А.Өсөхбаяр

Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ - аймгийн начин Ш.Балжинням

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан - аймгийн начин Б.Лхагва-Очир

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр -  аймгийн начин Б.Ундрал

Ховд аймгийн Мөст сумын харьяат, Улсын заан Ц.Мягмарсүрэн - аймгийн начин Ж.Баянмөнх

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан Д.Баасандорж - аймгийн начинХ.Мягмарсүрэн

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан Б.Өсөхбаяр - аймгийн харцага Л.Төртогтох

Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх - аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар - аймгийн харцага Б.Өнөржаргал

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий - аймгийн харцага Ч.Дагвадорж

Төв аймгийн Аргалант сумын харьяат, Улсын заан Д.Амгаланбаатар - аймгийн харцага Г.Гантулга

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын заан Ц.Одбаяр - аймгийн харцага Т.Түвшинтулга

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын заан Б.Серик - аймгийн харцага Э.Цэнд-Очир

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Улсын заан Б.Соронзонболд - аймгийн харцага Г.Энхбилэг

Завхан аймгийн Яруу сумын харьяат, М.Лхагвагэрэл - аймгийн харцага Х.Наранбаяр нар оноолт таарсан барилдаж байна.


Баяр наадмын хүчит бөхийн хоёрын даваа эхэллээ  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй