Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 15:00-15:30 цагийн орчим орсон түр зуурын аадар борооны улмаас Өргөн сумын нутаг дэвсгэр Түшлэг болон Өргөн өртөөний хооронд 916-ын 8-10 дугаар зуутад 5 хэсэгт 200 метр газар төмөр замын суурь бүтэц, далан болон гүүрний далан шороо усанд урссан.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж, төмөр замын суурь бүтэц, далан болон гүүрний шороо усанд урссан байсныг засварлалаа.
Ингэснээр энэ чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг нээж хэвийн байдалд шилжүүлээд байна.


Эх сурвалж: ОБЕГ
| Дорноговь аймгийн төмөр замын хөдөлгөөнийг нээлээ | ||
| Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.