Шууд Chart

Дөргөн нуурын эрэг дээр "Жангар фестиваль-2023" болно

2023-07-23 09:37:12

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар тус аймгийн Хөхморьт сумын үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээрх Их монгол элсэн дээр "Жангар фестиваль-2023" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Монгол туургатан залууст зориулсан энэхүү фестивальд 21 аймаг, хотын залуус, Өвөрмонгол, Шинжаан, Ганьсу, Хөхнуур, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Якут зэрэг газраас залуус хүрэлцэн ирж оролцох юм байна. 

Энэхүү энтертайнмент фестивальд олны танил хамтлаг дуучид, комедиан, Ди Жи нар оролцохоос гадна будган байлдаан, бикини & фейшн шоу, усан парк, элсний кино театр, элсний волейбол, бэсрэг наадам, галын наадам зэрэг арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. 
 
2023 оны наймдугаар сарын 5, 6, 7-нд болох энэхүү энтертайнмент фестивальд 18-аас дээш насныхан оролцох боломжтой юм байна.

Дөргөн нуурын эрэг дээр "Жангар фестиваль-2023" болно   
Үзсэн: 1928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-23 10:18
Нуур орчмыг завааруулаад яах нь боль наадхаа

Бидэнтэй нэгдээрэй