
Эмээл захад хоны 150-350 мянган төгрөгийн ханштай байгаа бол ямаа 150-250 мянган төгрөг байна. Худалдан авагчид маын үнэ харьцангуй өндөр байгааг хэлж байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулбал ойролцоогоор 30 орчим хувиар өсжээ.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин Г.Үүрцайх жилд нэгээс хоёр удаа Улаанбаатар хотод хонь авч ирж зардаг. Энэ жил нутагт нь бороо хур элбэг орж, Онгийн голийн урсгал тасраагүй учраас малын тарга хүч гүйцсэн, сайхан жил болж байгааг хэлж байв. Тэрбээр хоёр хоногийн өмнө нутгаасаа 40 орчим хонь авч иржээ. Эмээлт захад хоёр хоног зогсоод одоогоор 10 орчим хонь борлуулаад байгаагаа хэлж байлаа.
Малын худалдаа эрхэлж буй хүмүүс худалдан авагч харьцангуй бага байна гэдгийг ч мөн хэлж байсан юм. Мөн иргэд арвиныг нь бодоод бүдүүн эр хонь авья гэж ирж байгаа ч үнэ ханшнаас нь шалтгаалаад төлөг, шүдлэн хонь ихэвчлэн авч байгаа аж.
Нийслэлд өнөөдрийн байдлаар хонины шинэ мах 12-17 мянга, үхрийн мах 15-26 мянга байгаа бол адууны мах 11-14 мянган төгрөгийн ханштай байгаа ажээ.
Эмээлт захад амьд хонь 150-350 мянган төгрөгийн үнэтэй байна | ||
Үзсэн: 2395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.