Шууд Chart

“Railbus” ашиггүй ажиллаж байна

2014-08-05 13:19:38

Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд “Railbus” төмөр замын автобус иргэдэд үйлчилж эхэлсэн.  Одоогийн байдлаар нэг удаа 340 хүнд үйлчлэх боломжтой энэ унаагаар өдөрт 30-40 хүн үйлчлүүлж байна. Энэ нь алдагдалтай ажиллахад хүргэж байна гэж албаны хүмүүс хэллээ.

Энэ чиглэлд иргэд нийтийн тээвэрт 500 төгрөг төлдөг бол “Railbus”-аар зорчихдоо 3000 төгрөг төлнө. Түүнчлэн Төмөр замаар зорчигчдод үйлчилдэг “Railbus” ашиггүй ажиллаж байгаа учраас буудлын тоо нэмэх, зам тавих ажилд зориулж Улаанбаатар төмөр зам өөрөөсөө 3.5 тэрбум төгрөг гаргахаар болжээ.
 
 Энэ талаар Зам тээврийн сайд А.Гансүх ярьж байна. 

“Railbus” ашиггүй ажиллаж байна  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй