Шууд Chart

Хорих ял эдлүүлэх хуулийн зохицуулалтыг шинэчилнэ

2014-08-05 13:30:20

Манай улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг. 2012 оны нэгдсэн мэдээгээр шүүхийн шүүн таслах ажиллагааны ялын дотор 77.6 хувийг хорих ял эзэлжээ. Түүнчлэн хорих ял шийтгүүлж суллагдсан хүмүүсийн бараг тал хувь нь дахин гэмт хэрэг үйлддэг талаарх судалгааг  гаргасан байна.

Хорих ял эдлээд гарч ирж байгаа хүмүүс нийгэмшиж, гэмт хэргийн орчноосоо холдож чадахгүй байгаа тул энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлж байна. Түүний хэлснээр хорих ял эдлүүлэх үйл ажиллагаатай холбоотойгоор ирэх намрын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг өөрчлөхөөр болжээ.

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг “Хурд” агентлагийн бэлтгэснээр хүргэе.


Хорих ял эдлүүлэх хуулийн зохицуулалтыг шинэчилнэ  
Үзсэн: 1699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй