Шууд Chart

Найруулагч Г.Бадамрагчаа АТГ-т ханджээ

2014-08-05 14:25:24

Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж, эцэст нь цагаатгагдсан Г.Бадамрагчаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Найруулагч эрхмийг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгасан юм. Харин тэрээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг санаатайгаар түүнийг хилс хэрэгт гүтгэсэн хэмээн шалгуулахаар АТГ-т хандаад байгаа ажээ.
 
Тэрээр хэлэхдээ “Одоогоос хоёр жилийн өмнө Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатар намайг төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр саатуулан шалгасан. Харин шүүх намайг гэм буруугүй гэж цагаатгасан. Тиймээс гэм буруугүй хүнийг цагдан хорьсон түүнийг шалгахыг холбогдох газруудаас би хүссэн. Харин хүн гүтгээгүй” гэлээ. Дэлгэрэнгүйг хүргэж байна.

Найруулагч Г.Бадамрагчаа АТГ-т ханджээ  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй