Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо.
Тус сургуулийн барилга нь 4 блокоос бүрдэх бөгөөд А блок нь 4 давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, С блок нь 3 давхар, D блок нь 1 давхартай.
Сургуулийн шинэ барилгын зураг төслийг "Криетив монголиа" ХХК боловсруулж, барилга угсралтын ажил "Би Энд Би Констракшн" ХХК 24 сарын хугацаанд гүйцэтгэсэн байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
| СХД-ийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.