Шууд Chart

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөрт хоёр удаагийн давтамжтай хийж байна

2023-08-08 16:22:30

Уруйн үер буусан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим буюу ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компани таван мананцар үүсгэгч автомашинаар өдөрт хоёр удаа ариутгал хийж байгаа. Мөн үерт өртсөн айлуудын хашаа, нүхэн жорлонг ариутгах ажлыг өчигдрөөс эхлэн шат дараатай хийж буй.

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэд хэдэн удаагийн давтамжтай, цаашид нэг сарын хугацаанд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан хэлж байв. Үерийн гамшгийн дараа агаар дахь тоосонцрын хэмжээ ихсэж, халдварт өвчин гарах эрсдэл өндөр байдаг тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд өөрсдийн эзэмшлийн талбай, орчин тойрноо тогтмол ариутган, халдваргүйжүүлэх шаардлагатай юм. Ингэхдээ УБЗАА, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандан, тусгай зөвшөөрөлтэй ариутгалын компаниудаар жавелион, клорсепт 17, просан зэрэг бодисуудыг ашиглахыг зөвлөлөө.


Ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөрт хоёр удаагийн давтамжтай хийж байна  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй