Шууд Chart

Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээг нийслэлд олгож эхэллээ

2023-08-09 10:58:12

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулах ажлыг нийслэлээс эхэллээ.

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ.

2022 оны жилийн эцсийн байдлаар 103 тэрбум гаруй төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд зорчиж байна гэх тоон мэдээлэл бий. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.

Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх,  аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой.


Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээг нийслэлд олгож эхэллээ  
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-09 23:00
Зөв хотын а бүс байнга зорчдог машинаас маш өндөр татвар ав
Жолооч [127.0.0.xxx] 2023-08-09 15:00
Зөв зөв, манайхан ч бас арай дэндүү замбараагүй байгаа шүү. Зөрчил гаргасан бол торгууль төлөх л ёстой. Гадны орнуудад торгуулиа төлөхгүй бол ээ Базарваань, зүгээр л бөөн түгшүүр. Жинхэнэ халаастай нь ярьж чадаж байгаа юм аа.
Зочин [127.0.0.xxx] 2023-08-09 11:59
Заавал мөнгө үрж ийм цаас хэвлэх хэрэг байна уу,Smart.car гээд сайт байна тээврийн хэрэгслийн бүх мэдээлэл байдаг, байхын тэгээд яагаад заавал ийм хачин мөнгө үрсэн харагдах орон зай хаасан тэнэг зүйл хийх гэж улайраад байна вэ?!!!

Бидэнтэй нэгдээрэй