
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Тус хурлаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван:
-Нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан зэрлэг амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлсэн экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахаар Ажлын хэсэг байгуулсан. Нийт найман байршил байгаа. Үүнээс зургаа нь Төв аймгийнх, үлдсэн хоёр нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт бий. Мөн Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч, БОАЖЯ-нд хүргүүлсэн гэлээ.
Найман байршилд экологийн коридор байгуулна | ||
Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.