Шууд Chart

Ч.Сугармаа: Монгол Улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдсэн

2023-08-30 09:15:44

Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Монгол Улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдсэн байна. Авто замын засвар арчлалтыг хувийн 10, төрийн өмчийн 20 компани хариуцан ажилладаг.

2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, арчлалтад 39.6 тэрбум төгрөг тавигдсан. Тэгэхээр нэг компанид 1 тэрбум орчим төгрөг ногдсон.

Иргэдээс гомдол, санал ихээр ирдэг Дундговийн авто замд 700 сая төгрөг тавигдсан. Авто замын засвар арчлалтын явц, үр дүнг, хяналт, шалгалтыг тогтмол хийнэ. Авто замын чанар, даац хэтрэлтээс үүдэж тус зам эвдэрсэн. 2024 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар их засвар хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ. 

Цаашид улсын чанартай авто замд шинээр гарсан эвдрэлийг тогтоож, засварлан, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилт ажиллаж байгааг хэллээ. 

Эх сурвалж: ЗТХЯ


Ч.Сугармаа: Монгол Улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдсэн  
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Болиоо [127.0.0.xxx] 2 цаг 47 минутын өмнө
Зам тээврийн яамны Чадраабалын Сугармаа гэх УИХ гишүүн асан Будын нууц амраг, Оюунэрдэнэ, Херо Баатар нарын авилгалын далд сүлжээг манай зам тээврийн яамнаас хэзээ зайлуулж шоронд нь явуулах вэ төсөл болгоноос хүнээр дамжуулж мөнгө нэхдэг өгөхгүй бол тендерийг нь унагадаг дарамталдаг ийм авилгачнаа сайд Дэлгэрсайхан зайлуулахгүй, сайд Дэлгэрсайханыг матаж АТГ т хүнээр өргөдөл өгүүлчихдэг, ард нь нууцаар инээгээд суудаг ийм зальт хүн, УИХ ын гишүүн асан Буд гэх хөгшин нууц амраг түүний охин гэх Анужин нарын компанийг байнга ялуулдаг Будын компаниар оролдож болохгүй гэж ажилтнуудаа шахаж дарамталдаг ийм бузар хүнээс салах болоогүй юу Оюунэрдэнийн ах хэрээ Баатарт захиалга өгч Дэлгэрсайханыг хятадын тагнуул эрлийз гэж тролууд ажлуулдаг ийм далд гэмт хэргийн сүлжээг зогсоох хэрэгтэй, Оюунэрдэнийн луйварчдийн сүлжээ Зам тээврийн манай яаманд хачиг шиг нуугдсаар

Бидэнтэй нэгдээрэй