Хуулиараа тарвага агнахыг хориглосон. Гэтэл хөдөө орон нутагт тарвага агнаж хот руу оруулж ирж зарах тохиолдол газар авсан байна. Манай сурвалжлагын баг дөнгөж сая Драгон авто вокзал дээр ажиллаад ирлээ. Энд тарваганы тулам зарна гэсэн хүмүүс олон байна. 50-100 мянган төгрөгийн хооронд авна гэвэл авчраад өгч болно гэсэн хүмүүс олон байна.
Мөн хуулиар худалдаалах байтугай, агнахыг хориглосон тарваганы худалдаа ийм байна. Жил бүр замын цагдаагийн газар, онцгой байдлыг ерөнхий газар, мэргэжлийн хяналтыг газраас хотын дөрвөөс таван цэг дээр хяналтын пост ажиллуулдаг.
Энэ жил ч гэсэн нийт бүх цэг дээр пост ажиллаж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Бид сэжигтэй харагдсан машиныг шалгадаг гэсэн тайлбарыг өгч байна. Гэтэл бодит байдал дээр ийм байна. Ганц драгонд ч биш вокзал дээр бас зарж байгаа гэдгийг эх сурвалжууд эх хэлж байгаа юм. Тэгвэл энэ хууль бус худалдааг хянаж хүчрэхгүй байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Драгоны цагдаагийн постоо энэ талаар тодруулахад, нэгдсэн шалгалт 22-ын товчоон дээр гарч байгаа. Бид сэжигтэй харагдсан машиныг шалгадаг гэсэн хариулт өгч байна. Харин энэ талаар Нийслэлийн Онцгой байдлыг ерөнхий газрын Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга Ч.Намсрайжаваас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
| Тарваганы мах зарж байна | ||
| Үзсэн: 5213 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.