Шууд Chart

Монгол Улсын нийт гадаад өр 792.9 сая ам.доллароор өсжээ

2023-09-14 14:41:57

Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 792.9 (2.4%) сая ам.доллар, өмнөх улирлаас 227.5 (0.7%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 (15.7%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 (23.0%) сая ам.доллар, Засгийн газрынх 92.1 (1.2%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин бусад салбаруудын гадаад өр 993.5 (10.6%) сая доллар, Төв банкных 494.1 (20.0%) сая ам.доллароор тус тус буурчээ. Нийт гадаад өрийн 13.8 (40.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.0 (23.6%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 (5.9%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.7 (5.0%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.4 (24.7%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Монгол Улсын нийт гадаад өр 792.9 сая ам.доллароор өсжээ  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй