Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомонд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр нэгдсэн шалгалт хийнэ.
2009 оноос хойш тус хүрээлэн бүх тоглоомоо шинчилсэн. Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй тоглоом ажилладаг ч аюулгүй ажиллагааны баталгаа ямар хэмжээнд байгаа нь тодорхойгүй байна. Тухайлбал, хамгийн сүүлд угсарсан гэх “галзуу хулгана” тоглоом хоёр сар гаруйн хугацаанд тоглоомын тоноглол, аюулгүй ажиллагааны хэрэгсэл дутуу байдалтай хүүхэд багачуудад үйлчилсэн байжээ. Өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр уг тоглоом ажиллах явцдаа алдаа гаргаснаар хяналтын байцаагчид очиж ажилласан юм.
Шалгалт хийх хугацаанд Үндэсний соёл амралтын хүрээлэн хэсэгчлэн ажиллах юм байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржийн яриаг хүргэж байна
| Паркийн тоглоомуудад шалгалт хийж байна | ||
| Үзсэн: 969 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.