Шууд Chart

МҮОНРТ, БНХАУ-ын Өвөр Монголын Радио Телевиз хоорондын стратегийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2023-10-04 11:11:50

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен нар 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хөгжүүлж буй хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй ярилцав.

Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг байгуулсны дотор Монгол Улсын гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх Ажлын хэсгийн Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр,  БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын дэд дарга Янь Жин нар,

“МҮОНРТ, БНХАУ-ын Өвөр Монголын Радио Телевиз хоорондын стратегийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, ӨМӨЗО-ны  Радио, телевизийн дэд дарга Жа Жеэ нар тус тус гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-д суралцуулах тухай Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд МУЗН, БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Улаан Загалмай Нийгэмлэг хоорондын хүмүүнлэгийн тусламжийн төслийн хамтын ажиллагааны тухай гэрээнд холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурсан байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзах аж.


МҮОНРТ, БНХАУ-ын Өвөр Монголын Радио Телевиз хоорондын стратегийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 5 цаг 36 минутын өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй