Шууд Chart

Б.Болортуяа, Э.Даваачимэг нар хүрлийн төлөө барилдана

2023-10-05 13:43:47

Чөлөөт бөхийн эхний өдөр манай хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа эхлээд Индонезийн Маримар Кандраг 14:1 оноогоор цэвэр ялаад Хятадын Тайпэйгийн Шэй Мен Хуаныг мөн л 10:0-ээр илүүрхсэн. Хагас шигшээд Японы Акира Фүжинамид ялагдлаа. Ингээд хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Антимтай хүч үзэхээр болов.
 
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Э.Даваачимэг эхний даваанд хийлээд БНАСАУ-ын Ин Сун Ёнд ялагдлаа. Түүнийг ялсан өрсөлдөгч нь финалд барилдахаар болсон тул манай тамирчин дагах эрхтэй болов. Улмаар Вьетнамын Тран Ти Аныг 6:1-ээр ялснаар хүрлийн төлөө БНХАУ-ын Ке Шин Хонтой барилдахаар боллоо гэж МҮОХ-оос мэдээллээ.

 


Б.Болортуяа, Э.Даваачимэг нар хүрлийн төлөө барилдана   
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй