Шууд Chart

16 нярай эмэнд хорджээ

2014-08-11 16:49:15

”Монос”-ын салбар эмийн сангийн эмийн санчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус эмийн санч ажилдаа хайнга хандсанаас болж 16 хүүхэд эмэнд хордож Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа юм.

ЭНЭМҮТ-д эхний нярай өчигдөр  23:45 цагт хүргэгдэн ирсэн бол өнөөдөр өглөөний 06 цагийн орчим 16 дахь нярай ирсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, нэг нярай дотрын тасгийн сэхээнд, нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

"Фенобарбитал" эм нь тархины даралттай хүүхдүүдэд уулгадаг, тайвшруулах үйлчилгээтэй. Тус эмийг худалдаалах зөвшөөрөл "Монос" группийн эмийн сангуудад байдаг аж. Эх сурвалжийн хэлснээр, буруутай эмийн санчийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулсан байна. Зарим эхчүүд “Дээрх эмийг 20 хувааж өгөх ёстой байтал эмийн санч хоёр давхарлаж уулга гэсэн” гэжээ. Хордлогод орж ирсэн хүүхдүүдийн хамгийн том нь гурван сартай, хамгийн бага нь дөрвөн хоногтой нярай ажээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.

 


16 нярай эмэнд хорджээ  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-11 18:24
daravgar erdenchimeg odoo yahaj bn daa ene olon huuhdiig

Бидэнтэй нэгдээрэй