Шууд Chart

ГЕГ: Он гарснаас хойш экспорт 26.6 хувиар өсжээ

2023-10-12 16:21:52

Он гарснаас хойш буюу 2023 оны эхний 9 сарын дүнгээр  Монгол Улс экспортод 11296.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.6 хувиар өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 9730.8 сая ам.доллар буюу 86.1 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 581.2 сая ам.доллар буюу 5.1 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 367.8 сая ам. доллар буюу 3.3  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна

Монгол Улс дэлхийн 76 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  91.0 хувь, Швейцар-т 4.5 хувь, БНСУ-д 1.2 хувь тус тус ногдож нийт экспортын  96.6 хувийг дээрх орнууд эзэлж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.


ГЕГ: Он гарснаас хойш экспорт 26.6 хувиар өсжээ  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-12 20:28
Importoos Export

Бидэнтэй нэгдээрэй