Шууд Chart

Ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2023-10-24 09:00:11

Эрүүл мэндийн яамнаас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ажилтны үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор тус яамны албан хаагчдад “Ажлын байрны дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд Хөдөлмөрийн тухай хууль, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх цогц мэдлэг олгох тус сургалтыг ХЭҮК-ийн хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг удирдаж, “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн баримтлах суурь зарчим, үндсэн эрх” болон “Ажлын байрны дарамт, хүчирхийллийн хэлбэр” гэсэн агуулгын хүрээнд лекц уншсан.

Ажлын байрны дарамт нь хүний хувийн орон зайд бүдүүлгээр халдаж, ажлаа чөлөөтэй эрхлэхэд саад учруулдаг хүний эрхийн тэр дундаа хөдөлмөрлөх эрхийн зөрчил юм. Тиймээс сургалтын дараа эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэх хүний эрхийн мэдлэгтэй, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг, дарамт, хүчирхийллийг үл хүлцдэг орчин бүрдэх нөхцөл бий болно гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа. 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ажилтан [127.0.0.xxx] 2023-10-24 10:18
ийм лаг сургалтуудаа дарга захиралуудад явуулж бай, албан тушаалтай хүн л бусдыг доромжилж, хувийн өмч шиг хандаж таагүй үйлдэл гаргадаг бгаа шүү, АТГ сургалт бн хэдэн эрх мэдэлгүй мэргэжилтэн суулгадын, дарга захиралыг РД-ээр яс шалгаад орны хүн явуулсан бол буцаагаад өөрийг нь суулгах хэрэгтэй. тэгээд худлаа лаг нийгмийг сайжруулсан сургалт явуулсан нэр зүүдийн. өчнөөн ийм юм яваад яг хэвэндээ улам л дордоод бгаа биз дээ, шалтгаан нь хүнээ олж суралцуулахгүй бн

Бидэнтэй нэгдээрэй