
Хакерууд нь ухаалаг гар утаснаас ямар ч онгоцны бүхээгний компьютерийг эвдэж, агаарын хөлгийг удирдаж мэдэх юм гэж “Форбс” сэтгүүл Хьюго Тесогийн судалгааны дүнгээс иш татан уламжилжээ. Ийм төрлийн туршилтыг Амстердамд ажлаа өндөрлөсөн компьютерийн мэргэжилтнүүдийн “Хак ин зе бокс” бага хурлын үеэр дэлгэрэнгүй харуулсан байна. Эл судалгааны эзэд нь Германы нэгэн компанид аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг аж. Харин түүний хоёрдахь мэргэжил арилжааны нисэх компанид нисэгч. Тесо нь өөрийн судалгаагаар орчин үеийн онгоцнуудын хамгаалалтын системийг ямар эмзэг болохыг нотлон харуулсан ажээ.
Хакерууд ухаалаг гар утаснаас нисэх онгоцыг ч удирдах боломжтой | ||
Үзсэн: 2917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.