Шууд Chart

“Хүүхэд хамгаалалд ахмадын оролцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2023-11-14 10:12:02

Сургалт, хэлэлцүүлэгт Монголын хүүхдийн байгууллагад ажиллаж байсан 60 гаруй ахмадууд хот, хөдөөгөөс оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад ахмад ажилтны оролцоо, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл авч санал солилцлоо.
 
Мөн тэд дараах сэдвийн хүрээнд сургалтад хамрагдаж, сургагч багшийн Батламж гардан авлаа.
 
- Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд, бизнес эрхлэгчийн үүрэг, хариуцлага, үйл ажиллагаа
- Бизнес ба Хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмууд
- Бизнесийн харилцаанд хүүхдэд учирч болох эрсдэлийг тандан тодорхойлж, урьдчилан сэргийлэх заавар
- Хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэл цахим орчны хүүхэд хамгаалал
- Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх бодлого, алхмууд.
 
Энэхүү үйл ажиллагааг хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд санаачилж, Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлын эхлэл болсноороо онцлог юм.

Эх сурвалж: ХНХЯ


“Хүүхэд хамгаалалд ахмадын оролцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй