
Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 7.6 тэрбум америк доллар болж, тэнцэл 4.9 тэрбум америк долларын ашигтай гарсан байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9 (16.9%) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (24.3%) тэрбум америк доллароор, импорт 458.5 (6.5%) сая америк доллароор, тэнцэл 2.0 (67.6%) тэрбум америк доллароор тус тус өсжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Монгол Улс он гарснаас хойш нийт 161 улстай худалдаа хийжээ | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.