Шууд Chart

“Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа болон албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааны туршлага” семинар Турк улсад болж байна

2023-11-15 12:18:45

“Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа болон албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааны туршлага” семинар Турк улсын Истанбул хотод энэ сарын сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээнд олон улсын статистикийн байгууллагын төлөөллүүд оролцож буй.
 
Монгол Улсыг төлөөлж Үндэсний Статистикийн Хорооны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн статистикч Л.Ундрал, ахлах мэргэжилтэн Л.Даваажаргал болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын ажилтан П.Болормаа нар оролцож байна.
 
Энэ үеэр 2021 онд ОУХБ-тай хамтран зохион байгуулсан “Албадан хөдөлмөр эрхлэлтийн хавсарга судалгаа”-нд тулгарсан сорилт, боломжийн талаар туршлагаа хуваалцав. Түүнчлэн “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны хэлэлцүүлэгт оролцож санал солилцлоо.

Эх сурвалж: ҮСХ


“Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа болон албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааны туршлага” семинар Турк улсад болж байна  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй