Гаалийн ерөнхий газраас авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах чиглэлээр Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газраар үйлчлүүлэгч 54 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газарт зохион байгуулан ажиллалаа.
Уг арга хэмжээг нээж Гаалийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оны “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллагаас 5 зорилтын хүрээнд 16 арга хэмжээ бүхий “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Гаалийн байгууллагаас төрийн үйлчилгээг цахимжуулах, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг нэвтрүүлж гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, хүсэлт шийдвэрлэх, зөвшөөрөл, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл зэрэг иргэнд 13, аж ахуйн нэгжүүдэд 33 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн талаараа онцлон тэмдэглэсэн.
Эх сурвалж: ГЕГ
| Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.