Шууд Chart

УЕПГ: Хяргас, Зүүнговь, Тэс сумдад ажиллалаа

2023-11-16 09:30:57

Увс аймгийн хэмжээнд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 607, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 2490 бүртгэгдэж, шалгагдсан байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 16.4 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 19.1 хувиар буурсан эерэг дүнтэй байгаа ажээ.

Тиймээс Увс аймгийн прокурорын газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд хамтран дээрх эерэг үзүүлэлтийг хадгалах, цаашид дахин өсөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хяргас, Зүүнговь, Тэс сумдад ажилласан байна.

Тус ажлын хүрээнд, сумдын хэсгийн төлөөлөгчийн ажил, мэдүүлэг авах өрөө хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн хүмүүст болон орон нутгийн иргэдэд яриа таниулга хийх, биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь авах ажлыг зохион байгуулсан байна.


УЕПГ: Хяргас, Зүүнговь, Тэс сумдад ажиллалаа  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй