Шууд Chart

Малчдын өвс тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлжээ

2023-11-16 13:19:00

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Тавантолгой Түлш” ХХК-тай хамтран 2023 оны аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд нийслэлийн Багануур дүүргээс өвс тээвэрлэж, орон нутагт хүргэлээ.
 
Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 8000 боодол өвсийг тээвэрлэх асуудлыг компаниас богино хугацаанд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажилласан нь малчдын талархлыг хүлээв.
 
Тээвэрлэлтийн зардлыг хэмнэснээр малчид сайн чанарын өвс татан авч, нийт 87 малчин өрх хуваарийн дагуу өвсөө хүлээн авлаа гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ. 
 
 
 
 

Малчдын өвс тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлжээ  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй