Шууд Chart

Алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрууллаа

2023-11-16 15:58:10

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх зорилгоор ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 500 орчим алба хаагчийг зүрх судас, хавдар, дотор, мэдрэл, арьс харшил, чих, хамар хоолой зэрэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан алба хаагчдын өвчлөлийн судалгааг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөрийг боловсруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрууллаа  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Youb [127.0.0.xxx] 2023-11-16 20:13
Найзууд минь, та хорт хавдраар өвдөж байна уу энэ өвчин аймшигтай байна, өөрийгөө авраач байгалийн анагаах ухаан маш сайн ажилладаг нэг найз надад өөр ургамлын талаар хэлсэн

Бидэнтэй нэгдээрэй