Шууд Chart

Нийслэлд "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа болно

2023-11-17 16:38:09

Энэ сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэлийнхэнд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Тодруулбал: 

1.Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
2.Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар аймаг 
3.Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий аймаг
4.Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв аймаг
5. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг 
6. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
7.Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
8.Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
9.Налайх дүүргийн Налайх захад Дорнод, Говьсүмбэр аймаг
10.Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчид мах борлуулах юм байна. 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Нийслэлд "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа болно  
Үзсэн: 9367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-21 21:42
Зөв шүү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-21 14:15
Сүхбаатар дүүрэгт хаана зарах юм бэ.Байхгүй байна аа.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-19 08:56
Малчид малаа хямдхан өгдөг гэж шал худлаа. Захын үнээр л өгдөг. Тэр чнжүүддээ л хямд өгдөг бх
Зочин [127.0.0.xxx] 2023-11-19 07:14
Урьд нь стадион дээр болсон махны ийм худалдаан дээр очиход Дэнжийн мянгын махны захаас хямдгүй байж шогтсон шүү, Малчид ч гэсэн гэрт нь очоод мал мах сураглахаар ченжийн зардаг үнэ хэлж шогтдог юм даа
Зочин [127.0.0.xxx] 2023-11-18 21:00
СБдүүрэгт байхгүй бна
Зочин [127.0.0.xxx] 2023-11-17 19:34
Une Adil zatahad ylgaa yundaa bn aaa.....hodoonii chenjuuded l ashi bn...

Бидэнтэй нэгдээрэй