Өмнөговь аймгийн 15 сумын малчдын төлөөлөл хуран цуглаж, зөвлөгөөн чуулганд оролцлоо.
Малчдын зөвлөгөөн нь хоёр жил тутам зохион байгуулагддаг хэдий ч цар тахлын улмаас товлосон жилдээ зохион байгуулагдаагүй юм.
Энэ удаагийн зөвлөгөөнд 420 гаруй малчин оролцов. Говь нутагт цаг уурын өөрчлөлт болж жил ирэх тутам ган гачиг болох давтамж нэмэгдэж, энэ нь малчдын ахуй амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.
Иймд малчдынхаа дуу хоолойг сонсох, тэдний санал санаачилгыг ажил хэрэг болгох зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилт бүхий “Чинээлэг малчин”, “Нутгийн үйлдвэрлэгч”, “Бэлчээр усжуулалтын 2-р аян” зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ
| Өмнөговь аймгийн малчид зөвлөлдлөө | ||
| Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.