Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59 хувьтай байна

2023-11-18 12:13:32

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн тэргүүтэй компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах салбарт ажиллаж, уурхайн үйл ажиллагаа болон компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай газар дээр нь танилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59 хувь, Загийн усны хоолойн төсөл 93.8 хувь, Нүүрс ачилт, логистикийн терминалын төсөл 84 хувь, Хуурай аргаар баяжуулах үйлдвэр 93.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, төсөл хөтөлбөрүүд болон төлөвлөсөн ажлуудаа график хуваарийн дагуу тасалдуулахгүй гүйцэтгэж, осол, эндэгдэлгүй ажиллахыг захилаа.

Мөн уурхайчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59 хувьтай байна  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй