Шууд Chart

Өмнөговь-Дундговь чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

2023-11-22 08:48:37

Дундговь аймгаас Өмнөговь аймаг хүртэлх хатуу хучилттай зам дагуу халтиргаа гулгаа ихтэй байгаа тул аймгийн “Шуурхай штаб” хуралдаж, авто замын тээврийн хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын А/634 тоот захирамжийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны 09:00 цаг хүртэл түр хязгаарлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төвийн удирдлагуудад үүрэг болголоо.

Гарсан шийдвэртэй холбогдуулан Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг цуцалж, хөдөлгөөн үйлдсэн байсан 31 зорчигчийг Дундговь аймгийн төвд түр байрлуулж, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төвөөс хяналтын постыг ажиллуулж байгаа бөгөөд Дундговь авто зам ХХК-аас 7 ажилтан, 2 техник хэрэгсэл, 10 тн давсны нөөцтэй бүрэлдэхүүн томилогдон үүссэн эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна.

Дундговь аймгийн хэмжээнд өчигдөр 21:00 цагийн байдлаар 11 суманд цас орсон, 3 суманд цас үргэлжлэн орж байгаа, 4 суманд огт цас ороогүй гэсэн мэдээлэлтэй байлаа. 

Эх сурвалж: Дундговь аймгийн Онцгой байдлын газар


Өмнөговь-Дундговь чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй