Шууд Chart

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ: Нийтийн тээврийн 33 чиглэлд дотоод хяналт шалгалт хийж байна

2023-11-22 11:13:17

"Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлчилдэг нийтийн тээврийн 33 чиглэлд дотоод хяналт шалгалт хийж байна.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны “Ажил эрчимжүүлэх тухай” А/79 дүгээр тушаал болон “Нийтийн тээвэр. Ангилал ба үйлчилгээнд тавих. Ерөнхий шаардлага” MNS 5012:2021 улсын стандартын хэрэгжилтийг нийтийн зорчигч тээврийн 32 чиглэлд ажиллаж буй тус байгууллагын 227 тээврийн хэрэгсэл бүхий 400 гаруй жолооч нар иргэд, зорчигчдод ая тухтай, аюул, осолгүй, батлагдсан цагийн хуваарь, чиглэлийн дагуу соёлтой үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн үзлэг шалгалтыг хийж эхлээд байна.

Үзлэгээр нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдал, угаалга, цэвэрлэгээ, жолоочийн дүрэмт хувцас өмссөн эсэх, гарын оролцоотой утсаар ярих, тамхи татах, зорчигчтой зүй бусаар харьцах зэрэг зөрчил, дутагдал гаргасан жолооч нарт байгууллагын дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.  

Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй нийт жолооч нартаа иргэд, зорчигчдод цагийн хуваарийн дагуу аюул осолгүй, ая тухтай үйлчлэхийг уриалж байна гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.


"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ: Нийтийн тээврийн 33 чиглэлд дотоод хяналт шалгалт хийж байна  
Үзсэн: 1614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ахмад настан [127.0.0.xxx] 2023-11-22 17:40
Бэлэн өгч авдагаа болих...Буудал асуугаад хармулангуут цаашаагаа зүгээр алхчихдаг оркуудыг торгох....2буудлын дунд зам дээр хүнээ буулгаж сэлгэдэг гэм бас аймаар
Зочин [127.0.0.xxx] 2023-11-22 15:56
Жолооч нар харьцаа муутай туулай бол өнгөрсөн .торгох хэрэгтэй мөнгөө төлөхгүй бгаа зорчигчдыг зүгээр л шууд 10к торго хууль батал хэрэгжүүл хашраа. Сургамж хэрэгтэй ..бүр хатуу ч байхад гэмгүй ...
Зочин [127.0.0.xxx] 2023-11-22 13:15
Туулайчид, жолоо нарын хармааны мөнгө чинь замбараагаа алдлаа шүү

Бидэнтэй нэгдээрэй