БНСУ-ын Вүүсок их сургуулийн төлөөлөгчид Дотоод хэргийн их сургуульд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зочилж, Их сургуулийн удирдлагуудын төлөөлөлтэй албан уулзалт хийж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү уулзалтад Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа, Гадаад хэлний институтийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Б.Лхагварагчаа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн ахмад Ц.Байгаль, БНСУ-ын Вүүсок их сургуулиас тус сургуулийн захирал Нам Чон Хён, Гадаад харилцааны албаны захирал Ким Дун Жү, Гадаад харилцааны албаны хэлтсийн дарга Юү Жүн Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтаар Дотоод хэргийн их сургууль, БНСУ-ын Вүүсок их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Кибер аюулгүй байдал”, “Цагдаагийн удирдлага”, “Гал түймрээс хамгаалах, аюулгүй байдал” зэрэг мэргэжлээр 2+2 хос хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.
Мөн оюутан солилцох, богино хугацааны сургалтад багш, судлаачдыг хамруулах, ахисан түвшний сургалтад Их сургуулийн багш, албан хаагчдыг хамруулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Вүүсок их сургуулийн захирал Нам Чон Хён Дотоод хэргийн их сургуулиас тавьсан бүхий л саналыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хоёр сургуулийн удирдлага, төлөөлөгчид хоёр байгууллагын хамтын ажиллагааны чиглэлийн талаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон үр дүнтэй албан уулзалт боллоо.
Уулзалтын дараа БНСУ-ын Вүүсок их сургуулийн төлөөлөгчид Дотоод хэргийн их сургуулийн бүтээн байгуулалт, сургалтын орчин, нөхцөлтэй танилцсан юм гэж Дотоод хэргийн их сургуулиас мэдээллээ.
| Дотоод хэргийн их сургууль, БНСУ-ын Вүүсок их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 1441 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.