Шууд Chart

Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 25-нд болно

2023-11-23 10:31:08

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдана.

Цэргийн тангараг өргөх ёслолыг Зэвсэгт хүчний хэмжээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг” хэлбэрээр зохион байгуулах бөгөөд энэ өдөр дайчдын эцэг эх, ар гэрийнхэн цэргийн байр, орчин нөхцөл, сургалт бэлтгэлийн явц, хоолны амт чанар байдал, ар тал хангалттай танилцах бүрэн боломжтой юм.

Өдөрлөг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00-18:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 


Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 25-нд болно   
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй