Улсын, бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг бодит амьдралд нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулах зэрэгт чухал хувь нэмрээ оруулсан бодит жишээг хуваалцахаар БОАЖЯ, “Оюу толгой” ХХК хамтран энэ удаагийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.

Зөвлөгөөнөөр сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас уул уурхай салбарт байгаль орчны талаар баримталсан болон цаашид баримтлах бодлого, хууль тогтоомжийн хөгжил, уул уурхайн салбарын байгаль орчны нөлөөг бууруулах, нөхөн сэргээхээр ажиллаж буй эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцэнэ.

Эх сурвалж: БОАЖЯ
| “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт ба алсын хараа” зөвлөгөөн болж байна | ||
| Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.