Шууд Chart

Иргэн Ж.Элбэгзаяа сумынхаа сургуулийг машинтай болгох хандивын аян эхлүүлжээ

2023-11-25 09:30:26

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Ж.Элбэгзаяа сүүлийн гурван жил сумынхаа 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ өгөх үеэр, багш, хүүхдүүд аймгийн төвд спорт, урлагийн тэмцээнд оролцоход нь үнэ төлбөргүй тээвэрлэж буй юм байна. 

Тэрбээр сумынхаа сургуулийг машинтай болгох хандивын аян эхлүүлжээ.

Түүнчлэн сумынхаа спорт, урлаг, сурлагын амжилт гаргасан багш, сурагчдыг өөрийн зүгээс урамшуулж, шагнадаг аж. 

Одоогоор сумын иргэд, эцэг эхчүүдээс ирсэн хандив 30 сая төгрөг болжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэхүү санаачилгыг дэмжиж 70 сая төгрөгөөр машиныг нь 100 хувь шийдэж өгөхөө амласан байна. 

Харин хандивын 30 сая төгрөгөө иргэд, эцэг, эхчүүдтэйгээ ярилцаж байгаад сургуульдаа шаардлагатай өөр зүйлд зарцуулахыг Ж.Элбэгзаяагаас хүсжээ. 


Иргэн Ж.Элбэгзаяа сумынхаа сургуулийг машинтай болгох хандивын аян эхлүүлжээ  
Үзсэн: 2034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй